HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
優惠活動
專欄
專欄
本思醫院獨有的特別專欄
9-р сард эрэлт нэмэгддэг гоо сайхны үйлчилгээнүүд
2026-09-16

Зуны улирал дуусаж, сэрүүн улирал эхлэх 9-р сар бол арьсны арчилгаандаа хөрөнгө оруулахад тохиромжтой үеүүдийн нэг юм. Зуны турш хүчтэй нарны туяа, өндөр температур, агааржуулагч зэрэг гаднын нөлөөнд өртсөн арьсанд хуурайшилт, чийгийн дутагдал, өнгө жигд бус болох зэрэг өөрчлөлтүүд бий болдог.

Үүний зэрэгцээ намар эхлэхэд арьсны чийгшил, уян хатан чанараа сэргээхээс гадна нүүрний унжилт, үрчлээ, нөсөө толбо зэрэг өмнө нь анзаарагдаж байсан асуудлуудаа арчлах сэдэл сонирхол хүн бүрт төрдөг.

Тэгвэл 9-р сард ямар гоо сайхны үйлчилгээнүүдийг хүмүүс түлхүү сонирхож байна вэ?

1. Re2O – Арьсны нөхөн төлжилт, уян хатан чанарт үр дүнтэй арьсны тарилга

Сүүлийн үед ихээр сонгогдож байгаа skin booster төрлийн үйлчилгээнүүдийн нэг бол Re2O ECM тарилга юм.

ECM буюу Extracellular Matrix нь арьсны эсүүдийн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй бүтэц бөгөөд Re2O нь арьсны нөхөн төлжилтөд тохиромжтой орчныг бүрдүүлэх, арьсны чийгшил, уян хатан чанар болон ерөнхий арьсны чанарыг сайжруулахад чиглэдэг.

Ялангуяа зуны дараа арьс хуурайшиж, уян хатан чанар буурсан мэт мэдрэгдэж байгаа үед арьсны гадаргууг түр хугацаанд арчлахаас илүүтэй арьсны ерөнхий нөхцөлөө сайжруулахыг хүсдэг хүмүүс Re2O-г зөвлөж байна.

2. Улирлаас үл хамааран үргэлж эрэлттэй – Үрчлээний ботокс

Үрчлээний ботокс нь зөвхөн 9-р сард бус жилийн турш тогтмол эрэлттэй байдаг гоо сайхны үйлчилгээнүүдийн нэг юм.

Инээх, хөмсгөө зангидах, нүдээ онийлгох зэрэг нүүрний зуршил болсон хөдөлгөөнөөс дух, хөмсөг хооронд болон нүдний хажуу хэсэг гэх мэт хэсгүүдэд хөдөлгөөний үрчлээ үүсдэг.

Ботокс нь тухайн хэсгийн булчингийн хэт хүчтэй хөдөлгөөнийг тодорхой хугацаанд багасгах замаар үрчлээг илүү гүнзгийрэхээс сэргийлэх үйлчилгээтэй. Үрчлээний ботоксыг 3-4сардаа 1 удаа хийлгэхийг зөвлөдөг тул гоо сайхандаа ихээр анхаардаг хүмүүсийн хувьд энэ нь байнгын эрэлттэй үйлчилгээ юм.

3. Нүүрний шугамыг илүү тодруулан арьс өргөх – Onda Lifting

Нас ахих тусам арьсны уян хатан чанар буурч, эрүүний шугам бүдгэрэх, хацрын доод хэсэг унжих, давхар эрүү илүү тод харагдах зэрэг өөрчлөлтүүд гардаг.

Onda Lifting нь microwave энергийг ашиглан арьсны гүн хэсэгт энерги хүргэснээр арьсыг өргөж чангалах аппаратын үйлчилгээ юм. Нүүрний илүүдэл өөх болон нүүрний шугам, арьсыг чангалахад чиглэсэн арчилгаа хүсэж байгаа хүмүүст санал болгох үйлчилгээ байгаа.

Мэсийн бус аргаар нүүрний ерөнхий контуртаа анхаарахыг хүсдэг хүмүүсийн дунд үргэлж эрэлттэй байдаг үйлчилгээ бол Lifting үйлчилгээ бөгөөд энэ жилийн трэнд болж буй төхөөрөмж бол Onda Lifting үйлчилгээ юм. 

Onda Lifting Үйлчилгээг анх удаа хийлгэж байгаа хүнд 1 сарын зайтай 3 удаа хийлгэхийг зөвлөдөг бөгөөд үүний дараагаас арьсны байдлаас хамааран 6сардаа 1 удаа гэх мэтээр тогтмол үйлчилгээ аваад явбал арьсны унжилт сулралтаас сэргийлэх боломжтой.

4. Улирал солигдох үеийн чийгшил нөхөх хослол – Усан тарилга + Арьсны ботокс

Зун дуусаж, намрын хуурай агаар эхлэх үед арьс таталдах, хуурайших, нүүрний будаг тогтохгүй байх, арьсны гадаргуу ширүүн мэт мэдрэгдэх нь элбэг тоихолдох үзэгдэл.

Энэ үед хамгийн зөв сонгол бол усан тарилга + арьсны ботокс хосолсон үйлчилгээ юм.

Усан тарилга нь арьсанд шаардлагатай гүний чийгшлийг нөхөж, илүү чийглэг, гэрэлтсэн харагдуулахад чиглэдэг бол арьсны ботокс нь ботоксыг арьсны өнгөн хэсэгт тарьж, нүхжилтийг багасган болон арьсны гадаргууг илүү толигор харагдуулахад тусладаг.

Тиймээс хуурайшилт болон арьсны гадаргуугийн барзгар байдал зэрэг хэд хэдэн асуудлыг зэрэг шийдэхийг хүсэж байгаа үед сонгож болох хосолсон үйлчилгээ юм.

5. Зуны дараах нөсөө толбоны асуудлыг шийдэх үйлчилгээ– Pico Toning

Зуны улиралд хэт ягаан туяанд удаан хугацаагаар өртсөний дараа өмнө нь байсан нөсөө толбо илүү тодрох эсвэл арьсны өнгө жигд бус болсон мэт харагддаг.

Намрын улирал эхлэхэд ийм төрлийн пигментацийн асуудлаа шийдхийг хүссэн үйлчлүүлэгчид гоо сайхны эмнэлэгийг ихээр зорин ирдэг энэ үед Pico Toning зэрэг пигментацид чиглэсэн лазер үйлчилгээг зөвлөж байна.

Гэхдээ нөсөө толбо бүр ижил төрлийнх биш тул лазерын төрөл, хүч болон эмчилгээний давтамжийг арьсны нөхцөл, пигментацийн төрлөөс хамааран зөвлөж өгдөг ч хамгийн элбэг тохиолдолд Pico toning үйлчилгээ хийгддэг. 

Pico toning үйлчилгээ нь маш хөнгөн төрлийн лазер учир 14 хоногийн зайтай 10-с дээш удаа үйлчилгээ авхыг зөвлөдөг бөгөөд бага багаар арьсны тонныг жигд цайруулж нөсөө толбо сэвхийг бүдгэрүүлэх үйлчилгээтэй.

6. Арьсны уян хатан чанар, нөхөн төлжилт – Rejuran healer

Rejuran нь PN (Polynucleotide) найрлагад суурилсан skin booster бөгөөд арьсны нөхөн төлжилтийг дэмжих, уян хатан чанар болон арьсны ерөнхий нөхцөлийг сайжруулах зорилгоор ашиглагддаг.

Арьс хуурайшихын зэрэгцээ арьс нимгэрч эмзэг болсон мэт санагдах, хялгасан үрчлээ нэмэгдэх, уян хатан чанар буурах зэрэг асуудалд санаа зовж байгаа хүмүүсийн сонгодог skin booster үйлчилгээнүүдийн нэг юм.

Rejuran healer тарилгыг анх удаа хийлгэж байгаа бол 1 сарын зайтай 3 удаа хийлгэж түүнээс хойш арьсны байдлаас хамааран 3-4сардаа эсвэл 6 сардаа 1 удаа хийлгэж байхыг зөвлөдөг.


Гэхдээ чухал нь 9-р сард ямар үйлчилгээ хамгийн их эрэлттэй байгаагаас илүүтэй одоогийн арьсны нөхцөлд ямар үйлчилгээ шаардлагатай байгааг зөв тодорхойлох нь чухал.

Хуурайшилт давамгайлсан бол чийгшүүлэх үйлчилгээ, уян хатан чанар буурсан бол skin booster эсвэл lifting, үрчлээ нь илүү тодорсон бол ботокс, харин нөсөө толбо нэмэгдсэн бол пигментацид чиглэсэн лазер гэх мэтээр арьсны асуудлаас хамааран тохирох үйлчилгээ өөр өөр байна.

VandS Clinic-т Re2O ECM тарилга, үрчлээний ботокс, Onda Lifting, усан тарилга, арьсны ботокс, Pico Toning, Rejuran зэрэг үйлчилгээнээс гадна төрөл бүрийн арьс, гоо сайхны үйлчилгээг хийж байна.

Үйлчилгээний өмнө арьсны одоогийн нөхцөл байдал, санаа зовж буй асуудлаа тодорхойлж,  үзлэг зөвлөгөөний дагуу өөрт тохирох үйлчилгээг сонгон хийлгэх боломжтой. 


Linktree: https://linktr.ee/vandsmongolia
Вэб сайт: https://mn.vandsclinics.com/
Утас: +8210-8695-8868 (Viber, Whatsapp, Kakaotalk)
Фэйсбүүк: https://www.facebook.com/vandsmongolia
Инстаграм: https://www.instagram.com/vandsmongolia/